Сүүлийн өдрүүдэд чартуудыг тэргүүлээд байгаа дуу бол Bruno Mars Rose 2-ын хамтарсан APT гэх уран бүтээл юм. Тус уран бүтээл цацагдсан даруйдаа долоохон хоногийн дотор 1 тэрбум үзэлт даваад байна.
Энэ дуу бүтсэн талаар бяцхан түүх хуваалцая гэж бодлоо.
Rose анх энэ дууны үг аяыг зохиогоод өөртөө дуу болгон хадгалан авч үлдэж байсан ба зөвхөн найзууддаа сонсгож байсан гэдэг. Гэтэл нэг өдөр Rose-д энэ дуу нь таалагдахгүй, устгахаар болоод найзууддаа хэлтэл аль хэдийнээ найзуудынх нь дуртай дуу болсон байсанд Rose гайхшраад устгахаа больж харин хөнгөн хөгжилтэй хэв маягийг улам оруулж нэрд гаргах ажилдаа шамдан орсон байдаг.
Ингээд Bruno Mars-д санал тавьснаар өнөөдрийн хэн бүхний шимтэн сонсож байгаа дуу бүтсэн байна.
Дууны өнгө аясыг харвал клипний үндсэн өнгө хар болон ягаан өнгө байх ба энэ нь Black Pink хамтлагийг тодотгосон байдал.Мөн солонгосын залуучуудын дунд алдартай тоглоом учраас солонгос улсын туг болон хийдэг хөдөлгөөнийг чимэг болгон оруулж өгсөн хөгжилтэй,хөнгөн клип болсон.
Харин одоо Rose-ын арьс арчилгааг онцолвол:
Дуучин маань өөрөө хуурай эмзэг арьстай бөгөөд арьс нь нимгэн,баланс нь алдагдвал батгашилт үүсэх гээд байдаг төрлийн гэж ярьдаг.
Тэгвэл Rose өдөр тутмын арьс арчилгаанд нь юу юу багтдаг вэ?
Нүүр будалт хийсэн үедээ заавал oil cleanser ашигладаг. Нүүр будалтыг гүйцэт цэвэрлэж, батга болон арьсны халдварт өвчлөлөөс сэргийлж, үрэвслээс хамгаалж,хөгшрөлтийн үр нөлөөг багасгахад тусалж, хар цагаан батгыг арилгахад тусалдаг тул тосон цэвэрлэгч нь өдөр тутмын хэрэглээнд нь зүй ёсоор багтдаг байна.
Sandawha cleansing set-нь бүгд веган, органик бүтээгдэхүүнүүд бөгөөд арьсны мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрсөн химийн найрлагагүй бүтээгдэхүүн юм.
Sandawha cleansing oil-55.000 төгрөг
Дараагийн нэг онцлох байнгын хэрэглэдэг бүтээгдэхүүн нь emulsion.
Энэ бүтээгдэхүүн нь чийгшүүлэгчтэй төстэй бөгөөд арьсанд илүү тэжээл өгч арьсны өнгийг сэргээж, арьсны хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн байдаг. Байнгын бэлтгэл болон хүнд нүүр будалт хийлгэдэг учраас арьсаа маш ихээр арчилж, тордох шаардлага гардаг.
Ph.drop Double 8 сэт бүтээгдэхүүний эмулшион танилцуулж байна.
8 төрлийн коллаген 8 төрлийн пепдит агуулсан хөгшрөлтийн эсрэг супер бүтээгдэхүүн юм.
Ph.Drop Double 8 firming emulsion-125.900
Биеийн арьс арчилгаа мөн адил чухал юм. Rose жимсний үнэрт дуртай учраас чихэрлэг үнэртэй биеийн тос хэрэглэх дуртай. Улирал солигдох мөчид хүний арьсанд олон өөрчлөлт гарч, загтнах, хуурайших, өсгий хуурайших гээд олон төрлийн асуудлууд гарч ирдэг. Аль болох биеийн тосыг сайн хэрэглэж, өдөр тутмын арьс арчилгаандаа нэмээрэй.
Sandawha Luxury Body oil-40.000
Энэ удаад та бүхэндээ сүүлийн үед алдартай болоод байгаа APT дууны айдол Rose-ын дуугаа хэрхэн зохиосон болон түүний өдөр тутмын арьс арчилгаанаас онцоллоо.
Үргэлжид гэрэлт...